1990-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь том эдийн засгийн агшилт тохиож байна

2021-09-13
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь дэлхийн улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд, улс орнуудын тавьж буй тээврийн шаардлага, дүрэм журам ялгаатай байна. БНХАУ гэхэд ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал гэдэг бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа.

Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй байснаас үүдэж инфляц өссөн байна. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 1990-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь том агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй” гэдгийг хэллээ.

Орчуулах »