fbpx

БНСУ-ын экспорт 30.7 хувиар өсжээ

1 мин уншина

БНСУ-ын экспорт энэ сарын эхний 10 хоногийн байдлаар хоёр оронтой тоогоор өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, БНСУ-ын экспортын хэмжээ өнгөрсөн оны есдүгээр сарын эхний 10 хоногтой харьцуулахад 30.7 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цар тахлаас үүдэлтэй хямралаас дэлхийн эдийн засаг хүлээгдэж байснаас хурдан сэргэж байгаатай холбоотойгоор өдрийн дундаж экспортын хэмжээ 30.7 хувиар өсжээ.

Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт мөн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд ган бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, гар утасны нийлүүлэлт хоёр дахин нэмэгджээ.

БНСУ-ын гадаад худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-руу хийсэн экспорт энэ сарын эхний 10 хоногт 24.5 хувиар өссөн бол АНУ, Европын холбоо, Япон руу хийсэн экспортын хэмжээ хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй байна.

Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60.6 хувиар өсөж, 21 тэрбум ам.доллар болсон нь тус улсын гадаад худалдааны алдагдлыг 1.5 тэрбум ам.долларт хүргэжээ.  

Эх сурвалж: Монцамэ

Latest from Blog

Мэдээ орчуулах »