Манай улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медал хүртлээ

0
55

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд зохиогдлоо. Энэхүү тэмцээнд манай улсаас 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон байна. Ингээд энэ сарын 11-нд блиц (түргэвчилсэн) төрлийн охидын 8-10 насны ангилалд Батдаваагийн Есүй түрүүлжээ. Харин зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн охидын ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноогоор мөнгөн медаль хүртжээ.

Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байрт шалгарсан байна. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байранд шалгарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!