Ш.Батхүүг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гарчээ

Ш.Батхүүгийн хорьж мөрдөх хугацааг сунгуулах талаар санал Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байна. Шүүх энэ талаар 2018.11.01-ний өдөр хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөх хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэр гаргажээ. Ш.Батхүүгийн өмгөөлөгч гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид 2018.11.02-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээсэн байна.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!