ЖДҮ-ээс зээл хуссан Л.Оюун-Эрдэнэ, Ц.Бат-Энх нарыг УМБГ-т шалгаж байна

6
2401

МАН-ынхан нийгэмд шившгээ тарьж дуусахгүй бололтой. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нар гээд олон хүмүүсийн нэр ээлж дараалан гарсаар байгаа. Одоогоор уг хэргийг АТГ, НПГ, Улсын мөрдөн байцаах газар гээд нэлээн олон газарт шалгалтын ажил хийж байгаа. Тэгвэл зээл авсан зарим гишүүд, дарга нар өөрсдийнх нь нэр усыг зарлах вий хэмээн ихэд эмээж ЖДҮ-ийг хөгжүүлэх санд ажилладаг танил талаа татан мэдээллийг гадагш нь гаргахгүй байхыг хичээнгүйлэн гуйсан нь ч тус эс олжээ. Тэгвэл одоо ямар, ямар эрхмүүүд өмдөндөө чацга алдаж айдастай байгаа талаарх хүмүүсийн мэдээллийг ил болгоё.

Хамгийн эхний эрхэм нь бидний сайн мэдэх ой санамжаа алдсан гэх тодотголтой УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ах Херо Баатарын хамтаар “Жаргал Харвэрст” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авчээ. Уг нь анх ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан гишүүдийн нэрс ил болоход Л.Оюун-Эрдэнийн нэр тууж явсан. Гэтэл гэнэн хонгор дуутай эрхэм гишүүн маань “Надтай адилхан нэртэй хүн зээл авсаныг андуурсан байна” гэж мэдэгдэж өөрийгөө гэмгүй нэгэн болгож олон нийтийг бас л хошгируулсан. Тэгвэл тэрбээр эцэг нэгтэй алдарт тархи угаагч Херо Баатар ахтайгаа нийлж зээл авсан гэдэг нь ил болчихлоо.

Цагаандаа гарсан луйварчин Ц.Бат-Энх

Дараах эрхэм нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц. Бат-Энх “Мөнгөн Дайван” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. Энэ эрхмийг бид байлдааны онгоц унагаж улсад олон сая төгрөгийн хохирол учруулсан Симба Батаагийн дүү гэдгээр нь андахгүй мэднэ. Тэрбээр 2008 онд хуучнаар Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа мэргэжилтнээ зодож танхайрсан хэргээр асуудал үүсгэж байсан нэгэн.
Ямартай ч тэрбээр албан тушаал ашиг сонирхлоосоо болж МАН-ын нүүрийг олон удаа түлсэн ч энэ цаг үед түүний андууд намын эрх мэдлийг гартаа оруулсан учраас тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга гэх албыг хаших болсон билээ. Энэ эрхмийн “Мөнгөн Дайван” ХХК-ийг сонирхож үзвэл нэлээн асуудал дагуулсан компани аж. Тодруулбал, баримтаас иш татахад тус компани нь 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригттой “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ЗДТГ-тай гэрээ хийжээ. Гэтэл “Монгол Дайван” ХХК гэрээний дагуу ажиллаагүй тул орон сууц баригдаагүй газрыг нь буцаан авч 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэхээр болжээ. Уг нь тус компани Засаг дарга Г.Зоригттой гэрээ байгуулж Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 200 айлын амины сууц барих “Эко хороолол”-ын төслийг эхлүүлсэн аж. Ингэхдээ тус компанид нийт 11.4 га газрыг үнэ төлбөргүй олгосон байна. Уг нь тус газарт хот төлөвлөлтөөр VIII хорооллын барилгажилт хийгдэх ёстой байсан ч бүтээн байгуулалтын ажил нь зогсож улсад хохирол учруулжээ. Ц.Бат- Энхийн компанийнхан 2013-2014 онд Орхон, Сүхбаатар зэрэг аймагт тус бүр нь таван тэрбум төгрөгийн өртөг бүхий таван төсөл хэрэгжүүлсэн. Түүний нэг нь дээрх “Баян-Өндөр Эко хороолол” төсөл аж. Уг асуудал тухайн үед АТГ-шалгагдсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлдсэн юм. Ийм л нөхдүүд өнөөдөр хувийн компани өнгөтэй өөдтэй явуулахын тулд татвар төлөгч та, бидний мөнгийг өөрийн юм шиг үрж тансаглаж байгаа нь шударга явдал уу.
Тиймээс улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн энэ мэт асуудлыг дахин сэргээн шалгаж түүний ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан 950 сая төгрөгийн зээл хаана юунд зарцуулагдсан тухайг олон нийтэд ил тод нээлттэй болгох хэрэгтэй болов уу.

6 COMMENTS

  1. Нээрээ яагаад ийм нөхдүүдийг МАН дэмжээд байдаг юм бол оо. Уул нь шударга хүмүүс зөндөө л баймаар юм. Намын дарга нь эрх ашиг нийлээд л ийм юм хийдэг юм байх даа.

  2. Бат Энхийн Монгол дайван гэж компани төрийн банкнаас олон тэрбумын зээл аваад төлөхгүй хаасан

  3. saihan hudlaa bichih yumaaa., gaigyi zaluuchuudiig ni haraar budah gj yadchih yum. Oyunerdene hezee ch iim yum hiihgyi. 12-16 ond erdeneted AN zasaglaj bsan. duhandaa ulaan tamgatai Bat-enh d yu gj heden terbumaar ni tender oghov dee…kkk

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!