Qatar Airways авиа компани Кабулаас чартер нислэг үйлдлээ

2021-09-10
1 min read

Америк цэргүүд Афганистанаас явснаас хойших арилжааны анхны нислэг Кабулаас Катарын нийслэл Доха хотноо пүрэв гарагт газардсан байна. Тус нислэгээр Их Британийн 13, Канадын 43, Нидерландын 13, мөн Америкийн иргэд /тоог нь хэлээгүй байна/ суужээ.

Qatar Airways авиа компани хоёр дахь нислэгээ баасан гарагт хийхээр төлөвлөсөн байна. Кабулын нисэх буудлыг “Талибан” хөдөлгөөнд хүлээлгэн өгсөн наймдугаар сарын 31-ний өдрөөс хойш тус нисэх буудал ажиллаагүй юм.

Эх сурвалж: ВВС

Орчуулах »