ЖДҮХС-ийн захирал болон бусад гурван хүнийг АТГ-аас баривчилжээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн сайд, гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудал ил болж олон нийтийн дургүйцлыг төрүүлээд байгаа. Энэхүү асуудалтай холбоотойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзоригийг огцрох ёстой хэмээн үзсэн. Гэсэн ч сайд өөрөө хариуцлагаа хүлээн огцрох хүсээлтээ гаргасан билээ. Тэгвэл өнгөрөгч шөнө Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-аас баривчисан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!