Улсын бүртгэл дугааргүй галт зэвсэг ашигласан байжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Өвөр жаргалан хэмээх газарт янзагатай согоо буудсан байна гэсэн дуудлагаг өнгөрөгч сарын 24-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Төв аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хурдан шуурхай ажиллаж энэхүү хэргийн холбогдогчийг илрүүлсэн байна. Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар бүлэг үйлдсэн байжээ. Тэд бүртгэлгүй, марк дугааргүй, галт зэвсэг ашиглан тус хэргийг үйлдсэн болох нь шалгалтаар тогтоогдсон аж. Иргэн Т, Б нарыг  хууль бусаар ан агнасан хэмээн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

 

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!