Яармагийн шинэ гүүр ашиглалтад орно

0
73

Яармагийн шинэ гүүрийн ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөөдөр 13.00 цагт нээхээр болжээ. Ингэснээр нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжаар саадгүй зорчих боломжтой болж байгаа юм.
Уг төслийг Хятадын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд шинэ гүүрийн 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох цутгалтын ажлыг хийж дуусгасан билээ.

Харин R рампын дагуу байрлах жаазан гүүрийн хойд хэсгийн шал, бетон цутгаж, Ханын арматурын хэлхээс зангидах ажлыг хийж дуусгажээ. Хуучин гүүрийн засварлах ажилтай холбогдуулан дам нуруу хоорондын завсрын бетон буулгах ажил, мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбох D рампын гүүрийн дам нуруу угсрах ажлыг тус тус хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!