ЖДҮХС-аас зээл авч байсан Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх бий юу?

Иргэдэд очих ёстой байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан зээл авдаг тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цувралаар хүргэсээр байгаа билээ. Бид өмнөх цувралуудаараа 2018 онд зээл авсан хүмүүсийн талаар мэдээлж байсан бол энэ удаа 2017 онд зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг зарлаж байна.

Шүүлтийн явцад Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар нотлогдлоо.

Баримт 1: “Цаст согоот” 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалтын 95 дугаарт, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын 112 дугаарт байна.

Баримт 2: Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар хамгийн сүүлд гаргасан ХОМ-тээ “Цаст согоот” компанийг 100 хувь эзэмшдэгээ мэдээлсэн байна.

Тэгвэл энэ эрхэм ЖДҮХС-аас зээл авсан нь илчлэгдээд байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох эрхтэй юу гэдэг талаар Монгол улсын Ерөнхий прокурор, прокурорын байгууллага эргэн нэг харах хэрэгтэй болов уу.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!