Гадаадын иргэн харьяатын “Онлайн туслах” цэс ажиллаж эхэллээ

Гадаадын иргэн харьяатын газрын ажил үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Онлайн туслах” цэс  ажиллаж эхэллээ.

Гадаадын иргэн, тэдгээрийг урьсан аж ахуйн нэгж, байгууллагууд http://mn.immigration.gov.mn/ вэб хуудсаар нэвтэрч, хуудасны баруун доод буланд байрлах цэсэд нэр, утасны дугаар, имэйл хаягаа бүртгүүлэн шаардлагатай мэдээллүүдээ ажлын өдрүүдэд 8:30-17:00 цагийн хооронд лавлах боломжтой болж байгаа юм байна.

Ингэснээрээ Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж байгаа аж.

Орчуулах »