ХХААХҮ-ийн сайд огцрох хүсэлтээ гаргалаа

    0
    210

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах талаар ирүүлсэн Зөвшилцөх санал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцсэн хэмээн тус бүлгийн дарга  Д.Хаянхярваа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгнө. ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл асван тухай мэдээлэл гарсан. Манай бүлгийн гишүүдийн зүгээс хууль зөрчсөн нь тогтоогдсон энэ мэт үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцох, огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг ойрын хугацаанд төлбөрөө эгүүлэн төлж, хуулийн байгууллагуудаар шалгуулах чиглэл өглөө” гэлээ. Харин үүний дараа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр “Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдэж байна. Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхгүй” хэмээн мэдэгдлээ.

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!