Эрх баригчид УИХ-аа тараах эсэхийг хэлэлцэнэ

0
82

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар тов тараагаад байна. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ өөрөө тарах ёстой, чадамжгүй болсон гэж үзээд тарах хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт хүргүүлсэн юм. Хуулийн дагуу таван хоногт энэ асуудлыг хэлэлцэх ёстой учраас ийнхүү ээлжит бус хурал зарлаж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон нь энэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!