Санто смарт хотхонд “Газар капитал партнерс” ББСБ салбараа нээлээ

1
529

Хүнд сурталтай, түвэг чирэгдэл ихтэй банкуудыг шилдэг шуурхай Банк бус санхүүгийн байгууллагууд шахаж, орон зайг нь сөөм сөөмөөр идэж байна. Мэдээж, банк бус санхүүгийн байгууллага бүр сайн үнэлгээтэй биш ч банк санхүүгийн зах зээл дээр гарцаагүй хүчтэй, найдвартай хүч түрэн урагшилж буй хэд хэдэн байгууллага бий. Тэдний нэг нь “Газар капитал партнерс” гэдэгтэй маргах нэгэн гарахгүй биз.

Иргэдийн санхүүгийн найдвартай түргэн тусламж болсон тус байгууллагынхан зээлийн үйлчилгээ төдийгүй санхүүгийн зөвлөгөө, хөрөнгө оруулалт, валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна төлбөрийн баталгааг ч гаргаж өгч байгаа юм. Ёстой АТМ л дутуу байх шиг байна. Дүүрэг бүрт, тэр байтугай орон нутагт ч салбартай “Газар капитал партнерс”-ынхан саяхан Хүннүгийн гудамж дахь “Санто смарт” хотхонд хүртэл салбараа нээжээ. Хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй, түргэн шуурхай, дээр нь хамгийн бага хүүтэй зээлийг олгодог ийм хүчирхэг, томоохон банк бус санхүүгийн байгууллагуудын тоо олширч, үйл ажиллагаагаа улам бүр тэлж хотхон, хороо бүрт салбараа нээчихвэл зээл авахын тулд адаглаад 00-ын асуудлаа шийдэж мэддэггүй банкуудыг царай алдан, хөлөө хөшиж, шөрмөсөө таттал дугаарлах зовлонгүй болох юм.

Банк, санхүүгийн салбарт үргэлж шинийг нээж, бусдадаа түүчээ болдог “Газар капитал партнерс”-ын хамт олон ОНЛАЙН ЗЭЭЛ-ийн үйлчилгээ хүртэл үзүүлдгийг уншигч та мэдэх үү. Иргэд бидний хүсэлтийг онлайнаар хүлээн авч, боломжтой гэж үзвэл өөрсдөө гүйж ирээд 2.5 хувийн хүүтэй зээл олгодог болчихоод удаж байгаа шүү дээ. Байгуулагдсан цагаасаа салбарынхаа шилдгүүдийн манлайд тасралтгүй бичигдэж, ирэх онд 15 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй тус хамт олон ийнхүү томоохон хотхонуудад салбараа нээж, үйлчлүүлэгчдэдээ улам бүр ойртсоор байна.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!