fbpx

АНУ-ын армийн Афганистанд үлдээсэн зэвсэглэл

1 мин уншина

АНУ-ын арми Афганистаныг орхин гарахдаа хэдэн арван сая ам.долларын үнэтэй нисэх онгоц, хуягт техникүүдээ үлдээсэн байна.

АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын дарга, тэнгисийн цэргийн генерал Кеннет МакКензигийн хэлснээр “Эдгээр техник хэрэгслүүдийг задлахад цаг хугацаа их шаардагдах байсан. Тиймээс цэргүүдийнхээ аюулгүй байдлын үүднээс дахин ашиглах боломжгүй болгон унтрааж орхисон” гэжээ.

10 сая ам.долларын үнэтэй A-29 сөнөөгч онгоц
10 сая ам.долларын үнэтэй A-29 сөнөөгч онгоц

Техникүүдийн гол эд ангиудыг салгаж авсан эсвэл устгасан бөгөөд устгахдаа цельсийн 4000 градуст хайлуулдаг термит гранат ашигласан гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлжээ.

43 ширхэг MD-530 нисдэг тэрэг, 23 ширхэг хөнгөн довтолгооны A-29 сөнөөгч онгоц зэрэг нийт 73 нисэх онгоц, 70 ширхэг MRAP, 27 ширхэг Humvee зэрэг нийт 100 гаруй хуягт техникийг орхисон байна.

Нийт 43 ширхэг MD-530 нисдэг тэрэг, 23 ширхэг хөнгөн довтолгооны A-29 сөнөөгч онгоц, 70 ширхэг MRAP, 27 ширхэг Humvee зэрэг нийт 100 гаруй хуягт техникийг орхисон байна.

MD-530 нисдэг тэрэг 30 сая ам.долларын үнэтэй
MD-530 нисдэг тэрэг 30 сая ам.долларын үнэтэй
Хабул хотын Хамид Карзай нисэх буудал дахь Хүн болон ачаа тээврийн С-130 Hercules нисэх онгоц
Хабул хотын Хамид Карзай нисэх буудал дахь Хүн болон ачаа тээврийн С-130 Hercules нисэх онгоц
500 мянгаас 1 сая ам.долларын үнэтэй, газрын минын хамгаалалттай MRAP хуягт
500 мянгаас 1 сая ам.долларын үнэтэй, газрын минын хамгаалалттай MRAP хуягт
Humvee довтолгооны хуягт
Humvee довтолгооны хуягт

Эх сурвалж: BBC

Latest from Blog

Мэдээ орчуулах »