ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ

2021-08-31
1 min read

Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Берлин хот дахь Төвийн нээлт 8 дугаар сарын 27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын Гадаад харилцаа, Эдийн засгийн яамдын холбогдох албан тушаалтнууд, Германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид  оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн  ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.

МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан бөгөөд  Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна.

Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад  гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм.

МҮХАҮТ

240958031_2 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_3 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_4 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_5 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_6 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_7 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
Орчуулах »