Түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 саналыг танилцуулжээ

2021-08-31
1 min read

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өчигдөр /2021.08.30/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцуулжээ. Үүнд:

– Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)

– Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх

– Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,

– Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,

– Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,

– Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

– Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,

– Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,

– E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,

– Автомашингүй гудамж бий болгох,

– Зогсоолгүй бүс бий болгох,

– Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,

– Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,

– Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,

– Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзсэн байна.

Орчуулах »