Төрийн сургуульд түр “орлон тоглогч” Ж.Цолмон

Төрийн гэх тодотголтой бүх зүйлээр улс төрийн хүрээнийхэн тоглоод дууслаа. Монгол Улсдаа цорын ганц мэргэжлийн сургууль болох АШУҮИС-ийн захирлын томилгоо одоо хэрнээ будлиантай хэвээр. Өнгөрсөн хугацаанд хуучин захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж байсан бол одоо тус сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон ажиллаж буй. Ажиллаж байна ч гэж дээ, ажиллаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг.

Учир нь түр үүрэг гүйцэтгэгчид шийдвэр гаргах эрх байхгүй. Яг ямар шийдвэр гаргаад тэр нь хэрхэн хэрэгжихийг тэнгэр мэдэх байх. Хэрэгжүүлж чадахгүй бол би үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсаан гээд ам таглах эрхтэй ажээ. Бид төрийн ажлыг ийм л янзаар хийж байсан. Төрийн нэрийг барьж зөвхөн албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцэлд хойч ирээдүй болсон үр хүүхдүүдээрээ дэнчин тавьж байна. АШУҮИС  бол зүгээр нэг дунд сургууль биш мэргэжлийн, мэргэшсэн эмч нарыг бэлтгэдэг Монгол Улсын эрүүл мэндийн бааз сургууль билээ. Тус сургуулийн төгсөгчид Монгол  Улсын гурван сая гаруй иргэний амь нас , эрүүл мэндийг дааж явна гэсэн үг.

Гэтэл өнөөдөр намын харьяаллын хэдэн нөхдийн гараар ороод дуусах нь. Өмнөх захирал Г.Батбаатар нь Ардчилсан намынх, одоо үүрэг гүйцэтгэгч захирал Ж.Цолмон  МАН-ынх. Нам бүлэглэлийн хуваагдлын үр дүнд өнөөдөр тус сургуулийн ирээдүй бүрхэг болж байна.  Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалын дор тухайн сургуулийн   албан тушаалтнуудыг халж, өөрийнх нь хууль бус үйл ажиллагаатай тэмцсэн мэргэжилтнүүдээ АТГ-т шалгуулна хэмээн сүрдүүлж байгаа аж. Томилогдож ирсэн цагаасаа хойш нэг ч дорвитой ажил хийхгүй, хэдэн захирлуудаа өрөөндөө дуудаж элдвээр загнадаг сурагтай.

Өөрийнх нь эсрэг  үг хэлбэл өчиггүйгээр загнуулдаг гэх. Ямар сайндаа л ажил ярих гэхээр үүдэнд нь суух нарийн бичиг эмэгтэй нь  яах гэж байгаа юм, ямар асуудлаар уулзах гэж байна гэх мэтчилэн төрийн ажилд үл авцалдах асуулт асуудаг гэнэ. Ийм нэг мэргэжлийн бус удирдлагатай, мэргэжлийн бус мэргэжилтэнтэй энэ сургуулийн үйл ажиллагааны цаашдын хувь заяаг таахад бэрх. Уг нь Төрийн албаны зөвлөл хуралдаанаар хууль тогтоомж зөрчиж томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны 8 газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний  ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар нөхөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах үүргийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд бүтэн хоёр сарын өмнө даалгасан ажээ. Харамсалтай нь, нөгөө Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нь энэ мэт ажлаа мэдэхгүй өөрөө яаман дотроо халаа сэлгээ хийж сайдаасаа илүү эрх мэдэлтэй болоод байгаа сурагтай.

Төрийн ажил гэдгийг төрлийн алба, хувийн компани шигээ үздэг энэ хэдэн хүүхнүүдээ Хүрэлсүх Ерөнхий сайд та өөрөө хамжаарыг нь татахгүй бол тэдний дураараа авирлалтыг түмэн олон чинь даахгүй нь ээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!