Гишүүдэд авлига “өгсөн” Н.Баяртсайханыг огцруулахаа мэдэгдэв

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулахаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэв. Валютын ханш чангарч, төгрөг суларч байхад парламенитад өөрөөс өөр дуугарах хүн байхгүй байгаад гайхах болсон гэнэ. Тиймээс энэ сэдвийг барьж авч, холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцохоор болжээ.

Түүний хэлж байгаагаар валютын ханшийг Монголбанк хазаарлаж, өнөөгийн түвшинд хүргэхгүй байх боломж хангалттай байсан ч ашиглаагүй. Харин ч өдөөн турхирсан байж мэдэх талтайг хэлж байлаа.

Тэрбээр “Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж уг хууль нэлээд зүтгүүлж лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй, хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна гэв.

Монголбанкны удирдлагууд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг дайлж, цайлж, “худалдаж авах” гэсэн гэдгийг тэрбээр онцолсон. Тодруулбал, тэрбээр “Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж батлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монгол банкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Иймэрхүү үйл ажиллагааг байнга эсэргүүцэж ярьдаг. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой зарим гишүүн очиж болно. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй. Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлсэн. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоогоогүй. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил. Үүний улмаас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монгол банкны Ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монголбанкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилогдсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж буйгийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд бүгд ашиг, сонирхлын зөрчилтэй батлагддаг болсон. Түүнийг засч, засруулах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байна. Тэр бүрт бид амжилтад хүрч чадахгүй байна. Монголбанкны алдагдалтай байгаа гэсэн. Гэвч яг хэдийн алдагдалтай байгаагаа тодорхой болгох ёстой. Монголбанкинд хийсэн шалгалтын дараа тавьсан шаардлагууд, УИХ-ын тогтоолыг биелүүлэхэд яаж ажиллаж байгаа юм, үйл ажиллагаа нь олон нийтэд ил байгаа юу, шилэн дансандаа хөрөнгө мөнгөө тусгаж байгаа эсэх төрийн нууцад хуулиараа хамаарахгүй асуудлыг нууцад оруулан хаан далдалж байгаа асуудлаа яаж цэгцэлсэн юм гэдгийг шийдэх ёстой” гэсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш монгол төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 25 хувиар суларсан. Иймээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна гэсэн юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!