Энэ сарын 28, 29-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

2021-08-23
1 min read

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул ирэх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болжээ.

Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 8.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх ажээ.

Орчуулах »