“Монгол тамхи Со”-ийн Ц.Дашдоржийг АТГ-аар шалгуулна

0
41

“Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс өнөөдөр мэдээлэл хийж, “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-аар шалгуулахаар албан бичиг хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ. Тус төвийн тэргүүн Д.Төмөрбаатар энэ талаар  “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж өөрийн эзэмшилд байдаг тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, энэ оны дөрөвдүгээр сард гарсан УИХ-ын 27 дугаар тогтоолд тамхины гаалийн онцгой албан татварыг 30 хувиар тогтоосон. Харин “Монгол тамхи Со” компани үндэсний үйлдвэрлэгч гэх нэрийдлээр таван хувийн татвар төлж байгаа юм. Гэтэл Монгол Улсад тамхины ургамал тариалах боломжгүй, цаасыг нь ч үйлдвэрлэдэггүй. Бүх түүхий эдийг гаднаас импортолдог.

 

Дээрээс нь тус компанийн 70 хувийг БНХАУ-ын хоёр компани хуваан эзэмшдэг. Тиймээс энэ компани үндэсний үйлдвэрлэгч биш. энэ компани жилд 291 тэрбум төгрөгийн орлого олдог. Үүнэээс 30 хувийн татварт  авбал ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Тиймээс манай байгууллага Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн” хэмээн нэрлэж байна. Түүнчлэн Ц.Дашдорж УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 192 сая төгрөг гэж худлаа бөглөж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй олон хууль зөрчсөн” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!