Үндэсний дөрвөн хороог Ерөнхий сайд ахлана

2021-08-18
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 

 Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа.

Үүнд:
-Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо
-Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
-Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо


Эдгээр хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын холбогдох гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.

Орчуулах »