МАН дэд сайд нараа золионд гаргах уу

Бүдүүн бүлгийнхэн ээлжит бусаар хуралдав. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ хэмнэлт гаргахын тулд 13 дэд сайдаа золионд гаргах талаар ч цухалзуулаад амжжээ. Ингэснээр хоёр тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Үнэхээр ч төсвөөс болж хаалттай хаалганы цаана гишүүд муудалцаж, нэгэн рүүгээ чулуу шидэхээс наагуур юм болжээ. Энэ талаар гишүүн Ж.Мөнхбат “33-ын бүлгийнхэнд их төсөв тавьж, М.Энхболдын талынхныг зориуд гадуурхлаа” хэмээн цахим хуудсаараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу үгэн тэвнэ нүүлгээд амжсан. Гэвч бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсвийн хуваарилалтаас болж гишүүдийн дунд маргаан, мэтгэлцээн болсон зүйл байхгүй. Бүлгийн хурал тайван болж өндөрлөсөн.  Мэдээж гишүүд  тойрогтоо аль болох их мөнгө авах гэсэн хүсэл их бий. Гэвч мөнгө нь хязгаарлагдмал учраас үүнд бухимдах, санал зөрөлдөх асуудал  байна. Тойргуудын төсвийг дахин нэмэх үгүйг төсвийн ажлын хэсэг мэднэ” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!