Хотын даргын хоолой зангируулсан үг

Хотын дарга мэдээлэл хийв. Энэ үеэр Нийслэлийн намын хорооны даргын сэнтийд санаархаад амаараа шороо үмхсэн тэрбээр “нулимстай” мэдэгдэл хийлээ. “Нийслэлийн Засаг даргын хувьд намын дарга биш байлаа гээд нийслэлийн ажил саарах, зогсох, улс төрийн сэлгээ хийх зүйл болоогүй” гэсэн юм. Мөн тэрбээр “Энэ бол намын хорооны ээлжит даргын сонгууль. Үүнээс болж нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил саарах асуудал байхгүй гэж бид улс төрийн түвшинд тохиролцсон гэж үзэж байгаа” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, мань хүн суудалдаа үлдэх асуудлаар Д.Сумъяабазартай улс төрийн тохироо хийсэн байж таарах нь. Эс бөгөөс түүний хотын даргын суудлыг нь хөмөрч, лааз өшиглүүлнэ гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноос сонсогдох болсон билээ.

Өвөл хаяанд ирж, утаа үнэртэх болсон тул хотын захиргаа барилгын зардалд 17 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн гэдгийг хотын дарга онцлов. Тэр мөнгө төлөвлөсөн ажилдаа зарцуулагдаж, үр дүнгээ өгтөл өнөөдрийнхөөрөө л амьдарцгаах нь дээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!