Нийслэлийн хөгжил бол бүс нутгийн хөгжил юм

10
112

Бүс нутгийн хөгжлийн дэмжих, хотын төвлөрлийг сааруулах, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах хүрээнд төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотуудтай “Хөгжлийн алтан гурвалжин бодлого”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө зөвхөн Ерөнхий төлөвлөгөөгөөр хязгаарлагдаж, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусах дөхсөн ч хэрэгжилтийн явц хангалтгүй байгаа байгаа нь бодит байдал дээр харагдаж байгаа юм. 10 жилийн өмнө нийслэл хотод тулгарч байсан асуудлууд одоо ч хэвээр байна. Ялангуяа хотын хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл сайжраагүй нь хүн амын төвлөрөл саарахгүй, механик өсөлтийг хотын дагуул хотууд руу чиглүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагаас үүдэлтэй гэж нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр онцолж байлаа.

Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжин ирсэн бол хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байгаа юм. Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол өнгөрсөн онд 47 болж өссөн байна. Энэ механик өсөлтийг багасгах үүднээс өнгөрсөн оноос нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь үр дүнгээ өгч жилд дунджаар 30 мянган хүн шилжин ирдэг байсан бол 20 мянга болон буурчээ.

Гэсэн ч нийслэл хотын хүн амын өсөлтийг 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт юм. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохист хэмжээнээс 2-3 дахрин хэтэрсэн байна. Тиймээс бүс нутгийн хөгжлийг хангах, төвийн бүсийн аймгуудтай хамтрах, хүн амын нягтралыг сааруулах нь нэн тэргүүний хийж хэрэгжүүлэх ажил болоод байгаа юм.

Улаанбаатар хотын бүсийн хөгжлийн бодлогод эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгохоор төлөвлөгдсөн үйлдвэрлэл, технологийн паркууд, тээвэр, ложистикийн сүлжээ болон чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудал үр дүнтэй хэрэгжээгүй удааширсан зэрэг олон асуудлыг нэрлэж болно. Монгол Улсын Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын эдийн засгийг олон тулгуурт болгож хөгжүүлэх зорилго нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр, ложистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршиж байна.

Энэ бодлогын хүрээнд олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж хамтран ажиллах зорилго дэвшүүлж ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд байгуулсан санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн хэрэгжүүлэхээ нотолж, бүс нутаг хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулж, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэхээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төв аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Улаанбаатар хоттой хамгийн ойр орших төв аймаг 94 мянга гаруй хүн амтай. Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад төв аймгийн удирдлагуудын зүгээс хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт их чухал юм. Тухайлбал тус аймагт 35 мянган иргэн газар өмчилсөн байдгаас 20 мянга гаруй нийслэл хотын харьяат иргэн байна. Мөн 2 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 500 аж ахуй нэгж Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг аж. Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Шинэ нисэх буудлыг түшиглэн олон бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээ, суурьшлын бүс бий болох боломжтой юм. Сэргэлэн сумаар ачааны төмөр зам дамжин өнгөрөхөөр ТЭЗҮ боловсруулагдаж байгаа учир төмөр зам, авто замын тээврийг хөгжүүлэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төв аймаг бол миний өсөж төрсөн нутаг. Хотын захиргааны болон улс төр нийгмийн гол ажиллах хүчний бааз суурь, боловсон хүчний дарханы газар гэж яригддаг байлаа. Нийслэл хоттой хамгийн ойр байрлаж байгаа учир чадварлаг боловсон хүчин эндээс ажлын гараагаа эхэлж, цаашид өсөн дэвжих боломжтой байдаг.  Төв аймаг, Улаанбаатар хот олон арван жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Төв аймгийг нийслэлийн ар тал гэж ярьдаг байсан нь одоо ч хэвээрээ. Бидэнд хамтын ажиллагааны олон боломж бий. Улаанбаатар хотын болон Төв аймгийн давуу талуудыг харилцан хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлуудыг өргөн хүрээнд ярилцаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймаг маш чухал үүрэгтэй. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, дагуул хотууд байгуулагдана. Үүнийг анхаас нь хэрхэн төлөвлөн хийх ёстой вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Мөн эдийн засгийн том боломжууд байна. Нийслэлд үйлдвэр, ложистикийн төвүүд байгуулахад газар болон дэд бүтцийн боломж хомс. Төв аймгийн олон сум нийслэлтэй хиллэдэг. Тэгвэл дээрх төвүүдийг төв аймагт байгуулвал тухайн сумдийн эдийн засгийн ашиг орлого бий болох боломжтой.

Түүнчлэн хотын хөдөө аж ахуй гэсэн ойлголт байдаг. Энэ нь маш бага талбай дээрээс маш өндөр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх учиртай. Улаанбаатар хотын хөдөө аж ахуй бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуй байх ёстой. Үүнийг мөн Төв аймаг хангах ёстой. Төв аймаг эрчимжсэн мал аж ахуй үйлдвэрлэж экологийн цэвэр бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотыг хангах хэрэгтэй. Ингэснээр ашиг орлого нэмэгдэх боломжтой. Мөн Манзуширын амны аялал жуулчлалын бүтцийг хэрхэн бий болгох, нийслэл хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Манзуширын амны тодорхой хэсэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Дэд бүтцийг хөгжүүлэх үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалын гол маршрут болгох тал дээр хамтран ажиллах боломжтой.

Тэр утгаараа хамтраад нийслэлээс дэд бүтэц тал дээр нь тодорхой хөрөнгө оруулалт хийх, Төв аймаг үүнийг аялал жуулчлалын гол маршрут болгох тал дээр хамтран ажиллах талаар ярьж байна. Улаанбаатар хотыг тойрсон бүх аялал жуулчлалын дурсгалт газрууд Төв аймагт байдаг усраас энэ бүхэн дээр хамтран ажиллах бололцоотой” гэж ярилаа.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлэхдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Зуунмод хотноо хүрэлцэн ирсэнд таатай байна. Хүн амын төлөвлөлт, хотын хөгжил, 1.5 сая хүн амтай хотыг удирдан залж яваа нийслэлийн удирдлагын баг ирж ажиллаж байгаа нь бидэнд том туршлага судлах, харилцах хамтын ажиллагааны талаар санал солилцох том боломж болж байна.  Улаанбаатар хот Төв аймаг хоёр нэг нутаг дэвсгэр дээр олон жил хамт аж төрсөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Тиймээс хөгжлийнхөө асуудлыг хоорондоо ярилцаж, уялдаа холбоогоо хангаж, нэг нэгнийхээ давуу болон сул талуудыг нөхөх зарчмаар хамтын ажиллагаа, хөгжил дэвшилээ хангах учиртай. Нийслэлийн төвлөрөлийг сааруулахад Төв аймаг анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. Төв аймгийн хөгжлийн ирээдүйн төлөвлөлт Зуунмод хот орчмын бүс. Эдийн засаг, нийгэм, соёл шинжлэх ухааны хөгжлийг түргэтгэх бүс нутаг болж байна. Учир нь олон улсын нисэх буудал, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн гол зангилаа нутаг болж байна.

Төв аймаг байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг баталгаатай байлгах, аж үйлдвэрийн салбарын түүхий эд хангалтын томоохон түшэц нь болж ажиллаж байсан. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангах үүднээс бид үйлдвэрлэлийнхээ хүч болон эрчимжүүлэлтийнхээ асуудлыг бодлоготойгоор авч үзэн ажиллаж байна.

Бид зөвхөн гадаадын бус дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Аялал жуулчлалын гол байршлыг зөв тодорхойлж тэндээ үйлчилгээнээс эхлээд дэд бүтцийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэх учиртай. Энэ асуудал дээр хамтрахаар тодорхой саналууд дэвшүүлэн ярилцлаа” гэв.

Бүс нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү  “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Зуун мод хотноо зохион байгуулж орон нутгийн иргэдэд төрийн зарим үйлчилгээг ойртуулан хүргэж ажилласан нь иргэдийн талархлыг хүлээсэн юм.

Арга хэмжээний үеэр харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр ярилцахаас гадна Улаанбаатар чуулга, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийсэн. Тухайлбал үе мөч, шүд, мэдрэл, эхо оношлогоо зэрэг орон нутгийн иргэдэд шаардлагатай үйлчилгээг үзүүллээ. Мөн Тэс, Махмаркет, АПУ, Хүнс комплекс зэрэг 10 гаруй аж ахуй нэгж, жижиг дунд бизнес, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд ч өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Санамж бичгийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн  хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглалын чиглэлээр болон нутийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төрийн албан хаагчдыг сургах, харилцан туршлага судлуулах зэргээр хамтран ажиллах юм байна.

10 COMMENTS

  1. Thank you so much for providing individuals with such a memorable possiblity to read in detail from this site. It is always very nice and jam-packed with a good time for me personally and my office fellow workers to search your site at the least thrice a week to read the new issues you have got. Of course, I’m so usually happy with the perfect hints served by you. Selected two points in this posting are unequivocally the most efficient we have had.
    michael kors outlet [url=http://www.handbagsmichaelkors.com]michael kors outlet[/url]

  2. I enjoy you because of all your work on this website. My mum enjoys conducting internet research and it is easy to see why. A number of us know all about the compelling tactic you present very important guidance through your web blog and in addition encourage participation from website visitors about this area of interest while our own simple princess is actually starting to learn a lot of things. Have fun with the remaining portion of the year. You are conducting a tremendous job.
    kobe 9

  3. I precisely had to say thanks again. I do not know the things that I would’ve taken care of without the opinions provided by you on that theme. It was a real challenging situation in my view, however , being able to see this well-written approach you resolved the issue took me to weep for happiness. I’m just grateful for the work and thus wish you really know what a powerful job that you’re undertaking training the others by way of your blog post. Most probably you’ve never got to know any of us.
    nmd

  4. Thank you a lot for giving everyone an extremely memorable opportunity to read critical reviews from this blog. It is always so sweet and stuffed with a good time for me and my office fellow workers to visit the blog no less than 3 times per week to see the fresh secrets you have. And of course, I’m just at all times impressed with the sensational secrets you give. Certain two areas on this page are definitely the most beneficial we have all had.
    adidas pure boost

  5. I am just commenting to let you know of the fabulous discovery my child developed reading your web site. She noticed a good number of pieces, with the inclusion of what it’s like to have a marvelous coaching character to make many others with ease fully understand certain multifaceted issues. You actually did more than her expected results. I appreciate you for coming up with these beneficial, healthy, informative and in addition cool guidance on this topic to Mary.
    kate spade outlet

  6. I am just commenting to let you be aware of what a beneficial experience my wife’s girl went through reading through your blog. She figured out plenty of things, which included what it’s like to have an excellent teaching mood to get others without difficulty thoroughly grasp various tortuous subject areas. You really surpassed her desires. Thank you for displaying such informative, trusted, educational and cool thoughts on your topic to Julie.
    longchamp handbags

  7. I enjoy you because of every one of your hard work on this blog. Ellie takes pleasure in getting into investigation and it’s obvious why. We hear all regarding the powerful mode you produce sensible tricks on this web blog and therefore increase participation from visitors on this issue plus my child has been learning a lot of things. Enjoy the remaining portion of the year. Your conducting a brilliant job.
    timberland shoes

  8. Thanks for all your work on this web site. My mum takes pleasure in carrying out investigation and it is easy to see why. All of us notice all about the compelling form you convey functional guidance via this blog and as well as recommend contribution from website visitors about this subject while my simple princess has been being taught so much. Take advantage of the remaining portion of the year. You have been doing a pretty cool job.
    golden goose

  9. I needed to write you that tiny remark to say thanks a lot once again on your breathtaking tips you have contributed above. It’s so remarkably open-handed of you to present without restraint what exactly a lot of people might have supplied for an e-book to make some dough for their own end, specifically seeing that you might well have done it if you ever desired. Those pointers likewise worked like the good way to realize that other people have the identical desire really like my personal own to figure out much more in regard to this issue. I’m sure there are some more pleasurable sessions in the future for those who check out your website.
    asics gel kayano

  10. Needed to compose you a very little note to thank you very much as before for those beautiful principles you have shown in this article. This has been quite generous with you to supply without restraint all that a number of us could have supplied for an electronic book in order to make some dough for their own end, most importantly since you might well have done it if you ever decided. Those smart ideas as well worked as a good way to fully grasp many people have the identical passion like mine to know the truth a lot more with reference to this issue. I am sure there are thousands of more pleasurable sessions up front for individuals who read carefully your website.
    michael kors outlet

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!