Нийт 393 эмч хамрагдаж үүнээс 68 үндэсний чиглүүлэгч багш бэлтгэгдсэн

0
23
 ЭМЯ, ЭМХТ, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа  “Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төсөл нь Монгол Улс, Япон Улсын засгийн газар хоорондын гэрээнд үндэслэн 2015 оны тавдугаар сараас эхэлж  5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Энэхүү төслийн гол зорилго нь анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад оршино.
Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалтын зохион байгуулалт, сургалтын агуулга, эмнэлзүйн сурагч багшид ноогдох сургалцагчийн тоо зэргийг  “Журам шинэчлэн батлах тухай”  ЭМС-ын  2017 оны А/337 тушаалаар баталж, төрийн санхүүжилтээр болон тухайн сургалт авах хүсэлт гаргасан байгууллагын зардлаар хийгдэхээр журамд тусгагдсан.

Төслийн хүрээнд эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн.  Сургалт эхэлсэн хугацаанаас хойш Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг 17 удаа зохион байгуулж,  нийт 393 эмч хамрагдаж үүнээс 68 үндэсний чиглүүлэгч багш бэлтгэгдсэн.
Энэ хугацаанд орон нутгаас болон нийслэлээс эмч хамрагдсан байна.

ЭНэ удаагийн сургалтын онцлог нь анх удаа сувилахуйн мэргэжилтэнг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэх гэж байна.  Сургалтанд төв эмнэлэг, тусгай эмнэлэг, нийслэлийн амаржих газрууд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын   15 эмч, 9 сувилахуйн мэргэжилтэн  нийт 24 оролцогч оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!