“ЯЛАГЧДЫН ЦУВАА-2018” ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

0
24

“ЯЛАГЧДЫН ЦУВАА-2018”  моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийг БСШУСЯ-ны Соёл, урлагийн дэмжих сангийн дэмжлэгтэйгээр УДЭТ, Хүүхэлдэйн театр, СУИС-тай хамтран   2018 оны 09 сарын 26-наас 09 сарын 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

  Энэ удаагийн уралдаант фестивальд Саха Якут, Тува, АНУ, Солонгос, Монгол гэсэн 5-н орны 6-н жүжигчин өрсөлдсөнөөс АНУ улсын жүжигчин Bremner Duthie-нь “KABARE” жүжгээрээ амжилттай оролцож тэргүүн байрын шагнал хүртлээ.

  Монголын Моно жүжгийн төв нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 2015 оноос эхлэн Моно жүжгийг эх орондоо сурталчлах, хөгжүүлэх зорилгоор Моно жүжгийн улсын уралдаан болон Моно жүжгийн олон улсын фестивалийг уламжлал болгон зохион байгуулж байна.

   “ЯЛАГЧДЫН ЦУВАА”  моно жүжгийн олон улсын фестиваль нь 2017 оноос эхлэн уралдаант фестиваль болж цар хүрээгээ тэлсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!