“Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулаагүй ААН-үүдийн тайланг авахгүй”

Татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээгээг төрийн байгууллагын нэгдсэн санд тулгуурласан чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс  нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудын Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулах ажлыг 2018 оны 10 сарын 20-ныг дуустал 3 дугаар улирлын татварын тайлан хүлээн авах үеэр хийж байна.

Иймд татвар төлөгч ААН, байгууллагын захирал, нягтлан бодогчид та бүхэн цахим тайлангийн систем  /e-tax.mta.mn/-д хандаж, 3-р улирлын тайлангаа илгээхээсээ өмнө өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу.

Баталгаажуулж хадгалсаны дараа татварын тайлан шивж, илгээх боломжтой болно. Тайлан илгээх хуулийн хугацаанаас өмнө үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!