Парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай болсныг уламжиллаа

“Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдэл” зөвлөгөөнийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгууллаа. Зөвлөгөөнд Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагууд оролцож төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн саналыг сонссон. Хурлын үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ДХШХ-ийн дарга Д.Отгонсүрэн, Ерөнхий инженер ТТБТХ-ийн дарга Б.Энхцаг нар байгууллагаа төлөөлөн үг хэлж, холбогдох байгууллагад саналаа хүргүүлсэн юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобуснууд хуучирсан тул зайлшгүй парк шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн системийг шинэчилэн, 1-р эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх, автобус угаалгын цех байгуулж, гаражийн засвар үйлчилгээг хийн, агааржуулалтын системийг сайжруулах шаардлагатай. Ашиглалтанд орсноос хойш засвар үйлчилгээний станцуудад шинэлэлт хийгдээгүй.Нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай хүргэхэд эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна гэдгийг энэ үеэр хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!