Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд таван жилийн ял оноолоо

0
61

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 5-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригт иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн байна. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.Батзаяад 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!