“ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ” СЭЛЭНГЭ АЙМАГТ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

0
43

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолын хавсралтын 5.3.10-д заасан “Нийгмийн зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн 21 аймаг дахь салбарын үйл ажиллагааны xүртээмжийг нэмэгдүүлэx, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор 2018 онд Увс, Дорноговь, Баян-Өлгий, Xовд, Сэлэнгэ аймгуудад “Иргэдэд үйлчлэx танxим”-ыг нээхээр төлөвлөөд байна.

Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Иргэдэд үйлчлэх танхим”-ын нээлтийн арга хэмжээ боллоо. Танхимыг нээн ажиллуулснаар иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрөөс иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдэд эрх зүйн боловсрол олгох боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!