АТГ-аас Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилжээ

0
60

Авлигатай тэмцэх газраас Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар захирал Г.Бум-Эрдэнэ сургуулийнхаа нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авахдаа, мөн ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт баривчилж хорьжээ.

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оноос яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүх байгууллагыг шалгаж эхэлсэн билээ. Шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илрүүлж, зарим зөрчлийг нарийвчлан шалгахаар Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэстээ шилжүүлсэн байдаг. Энэ жишгийн дагуу зөрчил илэрсэн төрийн байгууллагуудад арга хэмжээ авч эхлээд байгаа. Цаашдаа төрийн байгууллагын албан тушаалтнууд авлига, албан тушаалын хэргээр шалгагдах бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!