“Хүй мандал”-ынхны ноёрхол Зам тээврийн салбарт оршин тогтносоор…

0
301

Ерөнхий сайд У.Хүрэлсүх унасан шүдээ Я.Содбаатараар чигжиж ломбодоод явах сонирхолдоо хөтлөгдөж, хэдэн дүү нараа хөдөлгөөнд оруулж, удирдан чиглүүлж байсан ажил нь амжилттай хэрэгжлээ. Миеэгийн өмнө 60 тэрбум гэх яриаг хөндөж, дахин энэ сэдвийг сэвэхгүй байхаар буланд шахаж, гарах гарцгүй болгосноор Удирдах зөвлөлийн түвшинд Я.Содбаатар өчиггүй дэмжигдсэн гэнэ. У.Хүрэлсүхийн сүүдэр мэт явсан Л.Оюун-Эрдэнэ ч ахынхаа үгэнд орж, дуугаа хураахаар болсон талаар журмын нөхөд нь хуучилж байна.

Үнэндээ огцрох өргөдлөө өгч, гэмшсэн Ж.Бат-Эрдэнэ сайд, хүний амь хөнөөчихөөд байгаа Б.Махбал, дараагийн сайдад нэр нь яригдаж яваа Я.Содбаатар нар бүгд “Хүй мандал” галын уяачид. Хүн нь солигдсон ч гал нь солигдохгүй. Улс төрийн тавцанд нэг гарын тоглогчид тэд Зам тээвэр хөгжлийн яамыг удирдан чиглүүлэх гэж улайрдгийн шалтгаан нь замын ажлыг галаараа авдагтай холбоотой гэх юм билээ.

Хөшгийн хөндийд тавигдаж буй замын 2 км орчим хэсгийг Я.Содбаатар гишүүний нусан багын найз, Хархорин сумын хүүхдүүд гэгдэх Батбаярынх нь “Заабар” компанид шууд гэрээгээр өгснийг эрхэм гишүүний харьяалагддаг “Хүй мандал” галынх нь уяач Б.Махбалыг ЗТХЯ-нд ажилд орсны дараахан хийгдсэн гэдэг. Ийм атал Я.Содбаатарыг Зам тээвэр хөгжлийн сайдад зүтгүүлэх нь хэр оновчтой вэ.

Зам тээвэр, хөгжлийн яаманд хүнээ чихэх гэсэн оролдлоогоос үүдэлтэй хүн амины хэрэг гарсныг чуулганы танхимд суусан амтай болгон ярьсан. Хэн гэгч орох гэж байсныг хүртэл олон нийтэд зарлаж, өнөөх хүнээ шахахын тулд эцэст нь үйл явдал юугаар төгссөнийг хэлж, хариуцлага нэхэж байсан ч ар хударгаар нь хийгдэж байгаа ажил нь энэ.

Ерөнхий сайдын төрсөн ах У.Ганболдын хүү, ЗТХЯ-нд хэлтсийн даргаар ажилладаг Г.Гантулга 2018 оны дөрөвдүгээр сард мөн яамныхаа мэргэжилтэн болох 50 гаруй насны эмэгтэй Н-ийг ажлаа өг хэмээн дарамталж, зодсон хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан. Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэвч ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн У.Хүрэлсүхийн захирамжид өнөөх дүү нь багтаагүй. Яг үүнтэй ижил аман дээрээ хариуцлага ярьсан ч ажил хэрэг болгож чадсангүй.

Удирдах зөвлөлийн хурлын дараа Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөжлийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ бол МАН-аас надад ирж буй улс төрийн даалгавар. Энэ яаманд таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж  хүлээж авлаа. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасны дараа цаашдын бодлого үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө” гэсэн юм.

Үүний дагаа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хэлэлцэж, шууд дэмжив. Нэгэнт дээд түвшинд тохиролцож, хоёр талаас наймаалцсан тул асуудлыг шуурхайлсан нь энэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариуцлага, сахилга бат нэг иймэрхүү.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!