Хариуцлага гэвэл Г.Занданшатар, хэрэгтнийг өмөөрч гэвэл Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх ёстой

0
113

-Эцэст нь Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхийг бодоход бүгд гэмт хэрэгтнийг өмгөөлөв бололтой-

Хүн амины хэрэгт сэжиглэгдээд байгаа Б.Махбал аль намын гишүүнчлэлтэй вэ хэмээх маргаан чуулганы танхимд өрнөв. Г.Батхүүг Зам тээврийн яаманд  ажиллаж байхад Б.Махбал газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад Б.Махбал тус яамны Зам тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ. Дараа нь Уул уурхайн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажилласан. Түүнийхээ дараа ЗТЯ-нд орсон талаар гишүүн Ж.Мөнхбат онцолсон.

Салбарын сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг огцруулах эсэх саналыг хэлэлцсэн асуудал энэ зүгт чиглэж, хоёр нам гишүүнээ танихгүй болтлоо цус холилджээ гэх дүгнэлтийг хийхэд хүргэж байв. Албан өрөөнд болсон хүн амины хэргийг “шүүж” байсан гишүүд эцэстээ албан тушаалын төлөөх иймэрхүү хэрүүл тэмцэл бусад салбарт бий хэмээн зарим гишүүн ам алдав. Гагцхүү хүний аминд хүрч, ил болсон нь энэ аж. Түүнчлэн энэ хэрэгт Ж.Бат-Эрдэнэ сайд ганцаараа бус танхимаараа хариуцлага хүлээх учиртай гэдгийг ч бүдүүн бүлгийнхнээс бусад нь хэлж, Засгийн газрыг огцрохыг шаардаж, буланд шахахыг оролдсон.  Тэр дундаа Ж.Бат-Эрдэнээс илүүтэй Г.Занданшатар сайд ёс зүйн хувьд хариуцлага хүлээх учиртай гэдгийг үг хэлсэн гишүүдийнх олонх хэлж байлаа.

Асуудлыг хэлэлцэх үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг гишүүд онцолсон. Тухайлбал, гишүүн Н.Оюундарь талийгаач Гомбосүрэнгийн ажлыг авахаар зэхэж байсан Дорждагвын талаар болоод Б.Махбалын хөрөнгийг ил зарлав. Тодруулбал, тэрбээр “Зам тээврийн яаманд болсон аймшигт хэрэг зүгээр нэг золгүй явдал биш, албан тушаалын төлөөх ноцтой гэмт хэрэг болсон. Гомбосүрэн агсны ажлыг авах гээд санаархаад байсан Дорждавгын талаар надад мэдээлэл байна. Түүний нэр дээр Голобус гэдэг компаниа байдаг. Төрийн албаны цалингаар шинэ машин худалдан авдаг, хувийн хаусыг Жаргалантын аманд бариулдаг юм байна. Газрын даргын албан тушаал руу шунасан шуналдаа хөтлөгдөж хүний аминд хүрчихээд, одоо дарга болно гэж ярих асуудал  байж болохгүй. Зөвхөн Дорждавгын эхнэрийн нэр дээр байдаг “Төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэн” ТББ-аараа дамжуулан Зам тээврийн яамнаас 10 сая төгрөг гаргуулж авсан байна. Явсаар байгаад энэ хэрэг сайдаасаа үл хамааран Зам тээврийн яаманд бугшсан асуудлыг харуулж байна.

Б.Махбалын хувьд дөрөв, таван компанитай. 10-аад ашигт малтмалын газрын лицензтэй. Төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази Инвест” гэдэг санхүүгийн байгууллагатай, Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр ч орон сууцтай, хэд хэдэн  компанитай. 21 настай хүү Билгүүн нь найман үл  хөдлөх хөрөнгөтэй. Хичнээн ч олон машинтай  юм, хичнээн ч олон үл хөдлөх хөрөнгөтэй юм. Сайдаас үл хамаараад ЗТХЯ-нд бугшсан байгаа энэ явдлыг хэзээ засах юм бэ. Төрийн алба хэзээнээс ил тод болох юм бэ. Мөрдөн байцаалтын нууцлал байхгүй. Зам тээврийн яаманд хийгдэж байсан бичлэгүүд алга болчихсон. Хэрвээ энэ золгүй явдал байсан бол бичлэгүүд байх ёстой байсан. Бичлэг алга болсон нь албан тушаалын төлөөх тэмцлийн уршгаар 30 дөнгөж хүрч байгаа залуу амиа алдлаа. Ард нь дөрвөн бүлтийсэн хүүхэд, бэлэвсэн эхнэр үлдлээ. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх вэ” хэмээв.

Харин гишүүн Ж.Мөнхбат “Мэргэжлийн дагуу, ажлаа мэддэг, чаддаг  гэж хэлж болохуйц хариуцсан яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь харамсалтай. Төрийн албаныхны, яам тамгын газарт байдаг бугшсан байдлын золиос болж ажлаа өгч байна гэж ойлгож байгаа. Яаманд болсон гэмт хэргийн асуудал яамны газар хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг ийм байдлын шууд үр нөлөө. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. МАН-д Б.Махбал гэсэн хүн байсныг мэдэхгүй. Ямар ачтай буянтай хүн гэхээрээ бүх нам, бүх төрийн нүүрэнд дарга хийж явдаг байна. Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал нь талийгаачийг 7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. АТГ руу бичиг хүртэл явуулсан. АТГ-аас ажилд тэнцэхгүй гэсэн бичиг ирснийг сайдаасаа нуусан. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг яагаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. 9 удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм. Үүнийг шударга талаас нь шийдээч гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш” гэв.

Гишүүн О.Баасанхүү “Ж.Бат-Эрдэнэ сайдыг чинь огцруулчихаагүй юм уу. Ерөнхий сайд чинь хэвлэлийн хурал хийж байгаад л огцруулчихлаа гэж яриад байсан биздээ. Би УИХ-гүй болчихсон юм байх гэж бодсон. Журмаараа ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. ЗГХЭГ-ын даргыг гал тогоо мана гэж тавиагүй. Машин дээр наалт нааснаараа хариуцлагатай болчихгүй. Бүх төрийн алба өнөөдөр замбараагүй болчихсон байна. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болж байна. Ж.Бат-Эрдэнэ сайд тэр хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу, төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой” хэмээсэн. Гишүүн Д.Тэрбишдагва мөн Г.Занданшатарын чуулганы танхим дахь байр байдлыг шүүмжилж, хариуцлагатай байхыг анхааруулсан. Тэрбээр “Төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа хэрэг дэлхийд байхгүй байх. Ардчиллаар яваад 28 жил боллоо. Ардчилал нэрийн дор юу ч хийж болох юм шиг явсны гай.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!