Тэжээгчээ хайсан хөдөө аж ахуй

0
136

Энэ өдөр Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, тариалангийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Салбарын сайдын хэлж байгаагаар энэ салбар татаасгүйгээр урагшлах ямар ч боломжгүй гэнэ. Тэрбээр “Хүнс, хөдөө аж ахуйн салбар татаас, дэмжлэггүйгээр явахгүй. Жишээлэхэд, Болгар улс нэг фермерийг доод тал нь 10 үнээтэй байхыг шаарддаг. Тэгээд үнээ бүрт татаасаар 1500 евро өгдөг. Энэ нь Болгар улсын иргэдийг сүүгээр хангах, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байхын төлөө төрөөс өгч байгаа дэмжлэг гэдэг. Манай тариаланчдад өгч байгаа улаанбуудайн дэмжлэг үүнтэй яг адилхан. Монгол Улсын иргэдээ улаанбуудайгаар хангаж байхын төлөө, хөдөө нутагт тариалангийн салбарт ажиллаж байгаагийн дэмжлэг” хэмээлээ.

Хөдөө аж ахуйн салбар дотооддоо төмс, хүнсний ногоо, улаанбуудайгаа хангана гэсэн зорилт тавьж ажилладаг. Энэ жилийн тухайд улаан буудайгаар хангах боломжтой. Хүнсний ногооны 60-70 хувийг нь хангахаар байгаа гэнэ. Энэ жил 497,2  мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан блансаар 425.8 мянган га-д үр тариа, 158 мянган га-д төмс, 95 мянган га-д хүнсний ногоо, 86.3 мянган га-д малын тэжээл тариалсан. Аравдугаар сарын 1-ний байдлаар ургац хураалт үр тариа 21.1, төмс, хүнсний ногоо 81 хувьтай байна гэж байлаа.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах, хадгалах нь тулгамдсан асуудал болоод байгааг салбарын сайд гишүүдэд учирласан. Польшийн Засгийн газраас 50 сая еврогийн зээлийн 10 сая нь энэ салбарт ногдох аж. Энэ мөнгөөр жилийн дөрвөн улиралд төмс, хүнсний ногоогоо хадгалж, булах зоорийг таван газарт хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!