ХААН банкны дэвтрээр иргэдийг залилсан байгууллага ажилласаар байна

0
103

БНСУ-д виз мэдүүлэгчдийг залилан мэхэлж буй Төрийн бус байгууллагын талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл XIII хорооллын автобусны буудлын урд орших “Оч” төвийн хоёрдугаар давхарт байрлах “Олон улсын аялал зуучлалын гүүр” ТББ нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хохирогчид өдөр бүр шил шилээ даран тус газраас хохирлоо барагдуулахыг хүсэн дугаарласаар.

Тус газрын ажилтан н.Ачмаа гэх эмэгтэй ч удахгүй өгнө хэмээн мэхэлж хэргийг удаашруулж байгаа нь тэдний ард багагүй эрх мэдэлтэн байгааг илтгэнэ. Хууль хяналтын байгууллага ч өнөөдрийг  хүртэл арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Биднийг тус газар очиход хаалган дээрээ дотоод ажилтай тул ажиллахгүй хэмээн бичжээ. Мөн үйлчилгээ авах хүмүүс 88103944 тоот утсаар холбоо бариарай гэсэн бичиг наасан байлаа. Гэсэн ч ажилчид нь зэргэлдээх хаалганд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байв. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад тамга тэмдгийг нь хураасан тул үйл ажиллагаа явуулах ёсгүй хэмээн мэдээлж байна.

Үргэлжлэлийг

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!