Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

0
65

Япон Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тухай Киодо агентлаг мэдээллээ. Ийнхүү эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд ялж, Засгийн газрын тэргүүний суудлаа бэхжүүлж чадсан Шинзо Абэ сайд нарын шинэ танхимаа бүрдүүлж, шаардлагатай шинэчлэл, өөрчлөлтийг хийх боломжтой болж байгаа юм.

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд өмнөх 18 сайдаас зургаа нь л дахин ажиллах төлөвтэй байна. Тухайлбал, Абэгийн ойрын нөхөр гэгдэх Тээврийн сайд Кэйти Иши, Гадаад хэргийн сайд Таро Коно, Сангийн сайд Таро Асо нар үлдэх магадлалтай байгаа аж. Түүнчлэн Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко нар үлдэнэ.

Японы эзэн хаан шинэ танхимыг батлах ёслол өнөө орой болох юм. Үүний дараа Засгийн газар бүрдсэн тооцогдоно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!