Сибирийн түймрийн улмаас хоёр тосгоныг нүүлгэн шилжүүлж байна

2021-08-09
1 min read

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт буюу Сибирийн зүүн хойд хязгаарт гарсан ойн түймрийн гамшиг үргэлжилж байна.

Ням гаригийн байдлаар Якутын нутагт нийт 155 түймрийн голомт идэвхтэй байгааг орон нутгийн захиргаанаас мэдээлжээ. Мөн өчигдөр Калвица, Харьялах хоёр тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Наймдугаар сарын 7-ны өдөр Бяс Куэль тосгон ойн түймэрт өртөхөд 31 айлын гэр, нийтийн эзэмшлийн найман байшин бүрэн шатсан ба өөр олон арван тосгон түймэрт шатах өндөр эрсдэлтэй байгаа гэнэ.

Орчуулах »