107.6 мянган тонн үр тариа хураан аваад байна

10 дугаар сарын 1-ний байдлаар нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа авч ургац хураалт 22.1 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Мөн 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо хураан авснаар төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0 хувийн явцтай байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух магадлал өндөр, цаашид ургацын чанар муудаж стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсоод байгаа аж. Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэжээ. Ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан ХХААХҮ-ийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!