Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн орчинд гар утас ашиглахгүй

0
45

Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглосон шийдвэр гарсан. Энэ хүрээнд хүүхэд сургалтын цагаар ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж хэрэглэхийг өнөөдрөөс хориглов.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх аж. Тэдэнд сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг төдийгүй яаралтай үед эцэг эхчүүд сургалтын үеэр холбогдох боломжийг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрсөн бол бусад хүүхдийн эцэг эх багшаар дамжуулан хүүхэдтэйгээ холбогдох юм.

Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон талаар Засгийн газрын мэдээлэлд дурдсан. Түүнчлэн хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол Улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Фэйсбүүк, цахим орчинд буруу зан үйлд уриалах, садар самуун сурталилсан контентууд хяналтгүй орж байдаг нь хүүхэд түүнээс буруу үлгэр дуурайл авах, цахим халдлагад өртөх эрсдлийг дагуулдаг аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!