Б.Зоригт: Улс төрчид амлалтаа биелүүлэхгүй байна

0
39

БНН-аас өнөөдөр “Улстөрчид амлалтаа биелүүлэхгүй, шүүх засаглал ажлаа шударгаар хийхгүй байгаад дүгнэлт хийх цаг ирлээ” хэмээн хэвлэлийн хурал хийлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригт хэлэхдээ, “Бид өнөөгийн эрх баригчид, улстөрчдийг шүүмжлэхдээ бус хийж бүтээх боломжийг харж хүлээсэн боловч улс оронд болж буй үйл явдал, нөхцөл байдал дүгнэлт хийхээр хязгаарт очиж, тэвчишгүй байдал бий боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч гарч ирэхдээ оффшорчидтой тэмцэнэ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд өгнө гэх мэтээр амлаж байсан, өнөөдөр байдал эсрэгээр явж байна, улстөрчид амлалтаа биелүүлэхгүй байна” гэв. Мөн улс оронд хариуцлагагүй байдлаас болж хулгай луйвар нүүрлэж байна гэж орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-аар жишээ татан хэллээ. “Үнэндээ нүүрсэн дээр дээрх компанийн ТУЗ-ийн хэдэн нөхөд хуйвалдан завшаад байгаад бус, тэдэнд ийм боломжийг төр, засгийнхан, улстөрчид өгч байгаад хамаг хэрэг оршиж байгаа гэв.

Сэтгүүлчдийн зүгээс “Энэ талаар та бүхэнд тодорхой жишээ баримт байна уу?”, “Улс орны байдалд дүгнэлт өгөхдөө БНН-аас ямар санал тавьж байна?” хэмээх асуултанд “Төр, засгийнхан ажлаа шударгаар хийх явдал чухал байна” гэсэн хариу өгч “Холбогдох баримтуудыг цаг нь болохоор гаргаж тавина” гэж хариуллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!