Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр анх удаа батлагдлаа

3
131

Дэлхийн олон улс орон шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлэн судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна.

Орчин үед судалгааны их сургуулийг “сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангах оновчтой хэлбэртэй, мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож чадсан их сургууль” хэмээн тодорхойлж байна.

Олон улсын туршлагаас харахад судалгааны их сургуулийг хөгжүүлэх, байгуулах асуудал нь төрөөс хэдэн арван жилийн турш тууштай бодлогоор болон ихээхэн хэмжээний санхүүжилтийн үндсэн дээр шийдэгддэг байна.

Тухайн улс орон эдийн засгийн нөөц бололцоо, үндэсний онцлогоос хамаарч судалгааны их сургууль байгуулж хөгжүүлэх дараах 3 үндсэн хувилбар байна:

  1. Өрсөлдөөний замаар үндэсний хэмжээний хэд хэдэн тэргүүлэх их сургуулийг сонгож судалгааны их сургууль болгож хөгжүүлэх;
  2.  Тэргүүлэх сургуулиудаа нэгтгэж, шинээр судалгааны их сургууль болгон зохион байгуулж хөгжүүлэх;
  3.    Цоо шинээр судалгааны их сургууль байгуулах.

Манай Улсын хувьд дээрх олон улсын туршлага, их сургуулиудын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, улс орны эдийн засгийн чадамж зэргийг харгалзан энэхүү хөтөлбөрийн хүрээнд судалгааны их сургуулийг хөгжүүлэх 1 дүгээр арга замыг сонгоод байна.

Хэфэйн тунхаглал

Судалгааны их сургуулийг хөгжүүлэх талаар 2013 онд гарсан “Хэфэйн тунхаглал”- д “судалгааны их сургуулийг үр ашигтай институци болгоход чиглэгдсэн үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлсэнээр их сургуулийн өрсөлдөх чадварыг сайжруулан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдэх бөгөөд ийм орчин бүрдээгүй нөхцөлд судалгааны их сургуулиийн өрсөлдөх давуу талыг бий болгох, төлөвшин хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй” гэж үзжээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д                    “… судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт “… үндэсний дөрвөөс доошгүй их сургууль Азийн шилдэг их сургуулийн эгнээнд орсон байх…”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын 2.2.1-д “…эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх”, 4.2.6-д “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заасан байна.

Дээр дурьдсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс судалгааны их сургууль байгуулах арга хэмжээний үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагааны гол чиглэлийг тодорхойлсон анхны баримт бичиг болох “Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн боловсрууллаа.

Хөтөлбөрийн зорилго

Их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар судалгааны их сургууль болгон хөгжүүлэх үндэс суурийг тавих замаар  Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, мэдлэгийн нийгмийг байгуулахад их сургуулиудын үүрэг, оролцоог  нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Манай Улсын хувьд судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа болсон багш, оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадварыг тасралтгүй дээшлүүлж, өндөр технологи, инноваци, үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэн их, дээд сургуулиудыг санхүүжилтийн  нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.  Хөгжиж буй орнуудын  мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хөгжлийн гол тулгуураа өндөр технологийн үйлдвэрлэл буюу хүний мэдлэг, ур чадварт түшиглэж байна.

Хөтөлбөрийн үр дүн

Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр дээд боловсролын салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил гарч,  их сургуулиуд судалгааны их сургууль болж хөгжих үндсэн суурь тавигдана. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцад их сургуулиудын  үйл ажиллагааны менежмент сайжран, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадамж дээшлэн, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагаанаас олох санхүүжилтийн  нэмэлт эх үүсвэр бий  болж, эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэнэ.

Улмаар ”Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан “Үндэсний 4-өөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах” зорилт,  “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого” хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Хөтөлбөрийн зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор Монгол Улсын дээд боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг нарийвчлан судалж, төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн 3 их сургуулийн үйл ажиллагааны тайлан, стратеги төлөвлөгөө, хөгжлийн бодлого зэрэгт нөхцөл байдлын шинжилгээ хийсэн болно.

Мөн Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн багш, судлаачдын дунд 10 гаруй удаа хэлэлцүүлэг зохион байгуулж уг төслийг шүүн хэлэлцүүлсний дээр “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр 1200 орчим багш, судлаачдын саналыг авч хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулахдаа тэдгээрийг харгалзан үзсэн болно.

Энэхүү хөтөлбөрийн төсөлд тусгасан арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр их сургуулийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх болон сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагаа эрхлэх орчин нөхцөл, дэд бүтэц олон улсын дундаж жишигт ойртон их сургуулиуд судалгааны их сургууль болж хөгжих боломж бүрдэх юм.

 Их сургууль судалгааны их сургуулийн ялгаа юу вэ?

Одоогийн 100 гаран мянган оюутантай их дээд сургуулиуд бол сургалтанд суурилсан, нийгэмд зөв төлөвшил, хандлагатай, суралцах чадвартай хүн бэлтгэхэд голлон анхаардаг. Харин судалгааны их сургууль буюу ахисан түвшний сургуулийн хувьд үндсэн зарчим нь “Асуудалд суурилсан сурахуй” ба “Төсөлд суурилсан сурахуй” байж суурь ШУ-ны шинэ мэдлэгүүдийг практикт нэвтрүүлэхүйц “судалгаа”-г тэргүүн зэрэгт тавьж үүндээ тохирсон уян хатан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Одоогоор 4 том их сургуулийн үзүүлэлтүүдийг нэгтгээд үзвэл Азийн топ 200 их сургууль дотор орж ирэх боломж байдаг. Энэ хөтөлбөрөөр грант, тэтгэлэг болон судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлж, интердисциплинар буюу салбар дундын судалгааг дэмжих механизм үйлчилж, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдийг олон улсын статустай болгох их сургуулиудын инновацийн хөгжлийг дэмжин бодит эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үзүүлэлтүүдийг хэмждэг болох зэргээр тухайн нэг сургуулийн үзүүлэлт энэ жишигт хүрэх боломжтой.

 

3 COMMENTS

  1. I definitely wanted to develop a simple word to express gratitude to you for some of the fantastic pointers you are giving out at this website. My time-consuming internet investigation has finally been honored with really good know-how to share with my pals. I ‘d state that that many of us visitors are very much lucky to live in a very good community with so many perfect people with good tactics. I feel very happy to have encountered your website and look forward to tons of more thrilling times reading here. Thanks a lot once more for all the details.
    golden goose sneakers [url=http://www.goldengoose.us.com]golden goose sneakers[/url]

  2. I intended to post you that very small note just to give many thanks over again for your unique thoughts you have shared on this site. It has been simply extremely generous with people like you to convey openly precisely what many people could have offered for sale as an ebook to make some cash on their own, mostly given that you could possibly have done it in case you considered necessary. Those pointers as well served to be a fantastic way to be sure that other individuals have the same passion much like my very own to know somewhat more related to this problem. I’m sure there are many more pleasant moments in the future for folks who go through your blog.
    Adidas Originals NMD R_1 Runner Primeknit Womens Running Shoes Black/Pink

  3. Thank you for all of the efforts on this web page. My mom takes pleasure in managing research and it’s really obvious why. We all hear all regarding the compelling means you render informative ideas through this blog and in addition strongly encourage contribution from some others on the subject while our own girl is certainly becoming educated a whole lot. Have fun with the remaining portion of the new year. You are conducting a remarkable job.
    yeezy boost 350 v2

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!