Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

0
86
Өнөөдөр Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 11-16 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 13-15 метр хүрч цасан шуурга шуурна.  Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 18-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!