Ерөнхий Мэс Заслын тасаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна

УНТЭ-ийн Ерөнхий Мэс Заслын  тасаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

Ерөнхий мэс заслын тасгийн түүх тэртээ 1925 оны 10 сарын 25-нд анхлан байгуулагдсан ардын эмнэлэг нь  өнөөгийн УНТЭмнэлэг болж өргөжсөнөөр түүхэн замналын нэг хэсэг болсон  эмнэлэгт 25 ортой огтлох эсгэх тасгийг 1928 онд үүсгэн байгуулснаар эхэлдэг юм.

Анхны мэс заслын тасгийг Н.Н.Конопацкий  эрхэлж П.Н.Шастин эмчээр ажиллаж байжээ. Мэс заслын тусламжийг ард олонд хүртээх үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажилд тэр үеийн зөвлөлтийн эмч мэргэжилтнүүд үнэлж баршгүй гавьяа байгуулж тусламж үзүүлж байжээ.

УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Мэс заслын салбарын эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчдын дунд Гар бөмбөгийн тэмцээн, Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, 90 жилийн ойн баяр хүндэтгэлийн хүлээн авалт, хурал зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.

Дээрх арга хэмжээнүүдэд МУ-ын ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч АШУ-ны доктор,профессор, хүний гавъяат эмч О.Сэргэлэн, Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийг зохион байгуулах комиссын дарга АУ-ны доктор, хүний гавъяат эмч Л.Амгалан  Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эмч Г.Нямхүү нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцож мэс заслын салбарын хамт олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!