Шатахууны үнэ дахин нэмэгдлээ

2021-07-30
1 min read

Шатахууны үнэ өнөөдрөөс /07.30/ дахин нэмэгджээ.

Тодруулбал, өчигдрийн байдлаар АИ 92, 93 бензиний үнэ 1750 төгрөг байсан юм. Харин өнөөдрөөс нэр бүхий шатахуун түгээх станцууд автобензины үнээ 300 төгрөгөөр үнээ нэмсэн байна.

Тодруулбал, Магнай Трейд ХХК болон Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон байна. Түүнчлэн бусад ШТС-ууд ч автобензины үнээ нэмэхээр зэхэж буй аж.

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар мөн манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөцтэй гэдгийг АМГТГ-аас өчигдөр мэдээллэсэн.

Орчуулах »