Микро автобус осолдож олон хүн нас баржээ

0
77

Налайх дүүрэгт микро автобус осолдож олон хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 05:56 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст ослын дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврагчид очиход “Daewoo” загварын ачааны автомашины араас “Грейс” загварын 13 зорчигчтой бага оврын автобус мөргөсөн байжээ. Уг автобус Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан ба бэртэж гэмтсэн долоон иргэнийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Харин автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Н /61 настай, эмэгтэй/, иргэн У /60 настай, эмэгтэй/, иргэн Д /53 настай, эрэгтэй/, иргэн Ц /25 настай, эмэгтэй/, нэр тодорхойгүй /0.5 настай, эрэгтэй/, Т /0.1 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Мөн Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Г-гийн эзэмшлийн Портер загварын ачааны автомашин Дархан-Уул аймгаас Хонгор сумын чиглэлд зорчиж явсан тус аймгийн харьяат О-гийн эзэмшлийн “Eстима” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн найман хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!