А.Цэцэгээ: “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай намрын ногоон өдрүүд эхэллээ

0
94

Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээгээс энэ талаар тодрууллаа.

Намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа хэзээ зохион байгуулагдах вэ?

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалгааг жил бүрийн 9-р сард ХХААХҮЯ, НЗДТГ хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг.

Энэ үзэсгэлэнд борлуулалт хийхээс гадна ямар ямар арга хэмжээ болох вэ?

Энэ жилесдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 19-нд нээлтийн үйл ажиллагаа, есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулна.

Тус арга хэмжээнд хичнээн аж ахуй нэгж оролцох вэ?

Энэ жил  нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна.

Аж ахуй нэгж, тариаланчид, иргэд “Намрын ногоо өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцсоноор ямар давуу талтай вэ?

Энэхүү арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд  баримталж буй бодлого, шийдвэртэй танилцахаас гадна холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн ярилцлага өрнүүлэх, салбарын хамт олонтойгоо туршлага хуваалцах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зэрэг олон талын үр ашигтай юм.

Энэ жилийн намрын өдрүүд өмнөх жилүүдээс юугаараа ялгарах онцлогтой вэ?

Органик хүнсний бүтээгдэхүүний журам гарсантай холбоотойгоор органикт шилжих боломжтой аж ахуйн нэгж иргэдийн бараа бүтээгдэхүүнийг тусгай лангуугаар борлуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Мөн оролцогч аж ахуйн нэгжүүдээс  лангууны хураамж авахгүй үнэ төлбөргүй барааг нь сурталчилж байгаагаараа  онцлогтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!