Багш нарын ажил хаялт зогслоо

0
126

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон МҮЭ-ийн төлөөллүүд өчигдөр мэдээлэл хийж ирэх даваа гаригаас эхлэн бүх сургууль цэцэрлэгүүд бүрэн ажиллах болсон хэмээн мэдэгдлээ.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Энэ сарын 3-наас эхлэн багш нар цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлаад байсан. Ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилж, улмаар МҮЭ БСШУСЯ зөвшилцөлд хүрч, ажил хаялтыг албан ёсоор зогсоож байна. Ингэснээр ирэх даваа гаригаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллана” гэв.

МҮЭ “МҮЭ-ийн байгууллагаас БСШУСЯ-тай хэлцэл хийлээ. Боловсрол, урлагийн ажилтнуудын цалин бусад салбараас бага байсан. Энэ цалингийн зөрүүг арилгаж, тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. БСШУ-ны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын ачаалал өндөр байдаг. Тиймээс ачаалал өндөр байгаа хүмүүсийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачааллыг нь үнэлсэн системийг бий болгохоор талууд харилцан тохиролцлоо. Энэ юу гэхээр нормоос давсан хүүхдийн тоогоор нэмэгдэх хөлс олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон. Мөн 2019 онд БСШУ-ны салбарын ажилтнуудын цалинг 2019 онд багтаж тодорхой үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцоод байна. Мөн ажил хаялтад оролцсон үеийн цалин хөлсийг нь олгохоор боллоо” хэмээн хэлэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!