fbpx
/

See you again

5 мин уншина

МАНгасууд нэгэн том тогоо хийжээ. Тэрэндээ иргэдээ хийгээд чанаж гарав. Дангаараа сайн галлаж чадахгүй учраас хойд хөршөөсөө хойд талаас нь галлаад өгөөч гэж гуйхад тэд ч дуртай нь аргагүй өрдлөө. Хойд хөрш тогоогоо таглахгүй юмуу гэж асуухад МАНгасууд яах юм бэ, наадуул чинь гарах гэсэн нэгнээ татаад оруулчихдаг юм, илүү ажил гээд тоосонгүй.

Ингээд хэсэг хугацааны дараа МАНгасууд сураг алдрав 100 насласан юм хойно үхээлдээ. Хойд хөрш харин тогооны урд хэсгийг галлаж өгөхийг урд хөршөөсөө гуйлаа. Урд хөрш ч мөн уухайн тас галлаж гарав. Хойд хөрш доогуураа галаа өрдөх мөртөө бас тогооны дээрээс амаараа үлээж, эвий эвий халуун байна уу гэх болов. Ийнхүү 70 жил өнгөрч байтал Гүр-баатар -чэв гэгч нөхөр гэнэт одоо болъёо, наад тэнэг Иргэдийн төлөө хамаг түлээ түлш барж дууслаа гэхэд  Нээрээ болъё гэцгээгээд галлахаа болив. Урд хөрш ч гал намдсаныг хараад өөрсдөө гуйчихаад орхичихдоо яадаг байнаа, за бид ч болъё доо гээд орхив. Тамын тогооны гал унтарлаа.

Өнөөх Иргэд тогооноосоо гарч чаддаггүй ээ. Мөн л гарах гэснээ татаж унагаад, гарвал бүгдээрээ л гарна гэж хашгична. Эхлээд хүүхэд хөгшдөө гаргая, тогооны энэ тал руу гарья гэх мэтээр орилолдоно. Тэндээс нэг цэцэн нь Хөөе тогооны нэг тал руу бөөнөөрөө гарах гэвэл тогоо хөмөрнө, хөмөрсөн тогоонд бүгд бүтэж үхэх гээ юу гээд АНгайсан хэд нь цэцэрхэнэ. Тал тал тийшээ гарах гэтэл дороос нь тулах хүн байхгүй тул хөл нь халтирна.

Тэгээд гэнэт 76-гаа гаргахаар боллоо. Тэд ирмэг дээр гараад бусдыгаа татаж гаргах юм болов. Хэн хэнийг гаргах вэ гэтэл би ч тийм олс олж ирнэ, би ч нисдэг тэрэг олж ирнэ, би ч пуужин бүтээнэ гээд бүлтэрч гарлаа. Арай гэж сонгогдсон хэд нь ирмэг дээр гарсан хойноо цаашаа Урд хөршөөсөө мантуу гуйна, Хойд хөршөөсөө төмс гуйна. Зарим нь бүүр энэ тэнүүгээр зугаалж далай тэнгэсээр  явж байгаад  эргэж ирнэ. Эргээд нөгөөдүүлээ татах амьтан олддоггүй ээ. Ингэсээр ээлж нь дуусаад дахиад дараагийн 76-гаа сонгов.

Бас л бахь байдгаараа. Олон олон 76 г сонгосоор л.  Харин ч дав зургаа дахиа сонгогдсонууд нь ирмэг дээр суучихаад шүдээ чигчийлэн, чигчлүүлээрээ Иргэд рүүгээ заан инээж баясна. Тэгээд зүгээр ч үгүй 76 дотроо би хамгийн олон удаа ирмэг дээр суусан, энэ муу шинэков бацаан сая гарч ирчихээд олон юм ярилаа гэж оны ялгаа гаргана заана ёслох цаашаа бүүр алхахыг нь хүртэл заана.

Хамгийн сүүлд найм дахь удаагаа сонгох юм боллоо. Ёстой ид шидийг бүтээхээ амлаж гарлаа нөгөөдүүл нь. Эхлээд хүүхдүүдийг далавчтай болгоно, дараа нь иргэн бүрт оюу-эрдэнэ өгнө, залуусаа нисдэг тэргээр татна, сансарт аялуулна, АНгайсан хэд нь марс ярьж МАНгуурсан хэд нь хүн бүрийг бүдүүн олсноос бариулна гээд л. Арай гэж 76 сонгогдтол танайх булхайцлаа, манайхаас цөөхөн байна гээд бөөн зодоон боллоо. Цус нөжтэйгээ хутгалдав. Зарим нь бид тамын тогооны галыг унтраахдаа оготны хамраас ч цус гаргаагүй гэж цээжээ дэлдэв. Яс юман дээрээ хоёр хөрш залхаад л галаа унтраачихсан юм байна лээ ш дээ.

Нэг харсан тогооны ирмэг дээр байсан 76 алга болчихжээ. Хүмүүс хүүе хайя нөгөөдүүл яав аа гээд орилолдож байтал тогоо халж, бүр буцлаж эхэллээ. Учир нь өнөө 76 хоорондоо ярьж байгаад ерөөсөө өөрсдөө галлая, ядаж 4 жил наадуул чинь завгүй байг гэлцэн энд тэндээс мод түлээ цуглуулж явна. Тамын тогоо пур пур буцалсаар ….

Копи…

Удахгүй тамын хүү ирнэ…\see you again\

МАНгас ч дахин төрнө…

ИРгэд яах бол…?

Latest from Blog

Мэдээ орчуулах »