Нийтийн тээврийн зарим чиглэл түр зогсч, 20 чиглэлийн маршрут өөрчлөгдөнө

2021-07-23
1 min read

Баруун дөрвөн замын уулзварын авто замын хучилтын ажил хийх болсонтой холбогдуулан долдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд нийтийн тээврийн гурван чиглэл түр зогсч, 20 чиглэлд маршрутын  өөрчлөлт орж байна. Өөрчлөлт орж буй чиглэлүүдийн эргэлтийн урт сунгагдаж байгаа тул  зорчигч та бүхэн  цагаа төлөвлөж үйлчлүүлээрэй.

Түр зогсох гурван чиглэл:

  • Т:2 “5 шар – Ботаник”
  • Т:4″Ботаник – Вокзал”
  • Т:5 “3. 4 хороолол – Офицеруудын ордон”

Өөрчлөлт орж буй 20 чиглэл:

  • Ч:1      “5 шар – Офицеруудын ордон”  /цахилгаан/
  • Ч:2      “Шархад – МУБИС – 3,4 -р хороолол”
  • Ч:3      “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”
  • Ч:9      “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кинотеатр – Хүнсний 4 дэлгүүр”
  • Ч:17А  “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам” /их тойрог/
  • Ч:17Б  “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам  – Их тойруу” /их тойрог/
  • Ч:21А  “Булгын 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол”
  • Ч:21Б  “Булгын 19-р гудамж – 3.4 хороолол  – Вокзал”
  • Ч:22    “Шадивлан -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам”
  • Ч:27    “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”
  • Ч:37    “Улаанхуаран – 4 хороолол”
  • Ч:40    “Мах импекс – Тэнгискинотеатр – Улаанхуаран”
  • Ч:43    “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:47    “Орбит –  Ардкинотеатр”
  • Ч:49    “1-р  хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:57    “Улаанчулуут -Их наран – МУИС”
  • Ч:58    “3.4 хороолол – Мишээл экспо”
  • Ч:59    “ХМК-Офицеруудын ордон” /цахилгаан , их багтаамж/
  • Ч:70    ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр
  • Ч:74    “Цагаан даваа – Гандан – Вокзал”

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Орчуулах »